СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2020 оны 2 сарын 09

Цаг уурын байгууллагын мэдээгээр, нэгдүгээр сарын сүүлээр олон жилийн дунджаас 1.1-6.7 хэм дулаан байснаас мөсний зузаан ноднингийн мөн үеэс 10-55 см нимгэн байна. Иймд гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч байгаагаас гол, мөрний дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, мөсөн дээр амарч зугаалахгүй байхыг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613523
1 эможи

keyboard_arrow_up