Согтуугаар жолоо барьж, гэрлийн шон мөргөсөн зөрчил илэрчээ
Өчигдөр согтуугаар жолоо барьсан 37 зөрчил илэрсэн байна. Мөн согтуугаар жолоо барьж явахдаа осол гаргасан тохиолдол ч гарчээ.
Тодруулбал, өчигдөр орой 22.10 цагийн орчимд Тоёота марк-2 тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ.
Тухайн жолооч Энхтайвны гүүрэн дээгүүр явж байхдаа замын хажуугийн гэрлийн шон мөргөсөн бөгөөд өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн аж. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хэдийгээр хүн бэртэж гэмтээгүй, жолоочийн биеийн байдал хэвийн байгаа ч улсын эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэх юм.