НӨАТ-ын буцаалтыг ирэх ДАВАА гарагт иргэдийн дансанд орно
Нийт 912 мянган иргэний НӨАТ-ын буцаан олгох урамшууллын 142 тэрбум төгрөгийг даваа гараг буюу энэ сарын 10-наас иргэдийн дансанд шилжинэ.
996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" хэмээн үзэж нягталж байна. Тухайлбал, зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175 баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ.
НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр, улсын төсвийн орлого сайжирч, НӨАТ-аас төвлөрөх орлого жил бүр нэмэгдэж байна.