Гарцгүй газраар зам гарч байгаад машинд мөргүүлсэн НАЙМАН осол гарчээ
2020 оны 2 сарын 08
Энэ сарын 3-6-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 588 дуудлага, мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 28.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүн амь насаараа хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.02.03-ны 05:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонхор сумын Өгөөмөр багийн нутаг “Цагааны гол” гэх газар / Аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ асфалтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, жолооч , зорчигч нарын 2 хүн амь насааараа хохирчээ.
- 2020.02.04-ний өдрийн 23:00 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын 3-р багийн нутаг “Шүүтийн ам” гэх газар шороон замд улсын дугааргүй Daun маркийн мотоцикл онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б нас баржээ.
Ослын улмаас бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
- Мөргөлдөх хэлбэрээр-1 байгаа юм.
Ослын дийлэнх хувь нь явган зорчигч нар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдол байна.
Иймд иргэдийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг тээврийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
613512
1 эможи
Зочин
2020-02-08 22:48
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс