Хүн, малын гоц халдварт "боом" өвчний голомтод үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

2014 оны 7 сарын 22

Хан-Ццл дүүргийн Онцгой байдлын албанаас боом өвчний голомтод үзлэг хийлээ. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хээрийн штабт орж гарсан 6 машин, 2 мотоцикль, 5 хүнд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, 1-4 дүгээр постны нийт 2600м2 талбай, гүний худаг орчмын 1000м2, мал усалгааны 1200м2, үхсэн малын сэг зэм байсан 5 газрын 20000м2, голомтны 7000м2, Төв аймгийн сэг зэм устгасан цэгт 800м2, борооны ус тогтож мал олноор бөөгнөрсөн байсан орчмын 10000м2, нийт 42.000м2 талбайд ариутгал, голомтонд байгаа 8 хүн, хээрийн штабт ажиллаж байгаа нийт 27 хүнд  эмнэлгийн анхан шатны үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн байсан бөгөөд 24 хүнд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх эм өгч, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг өгч, адуу 1, үхэр 36, хонь 72, ямаа 193 нийт 302 толгой малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд хэвийн байсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6135
0 эможи
keyboard_arrow_up