Аян, арга хэмжээнд иргэд, олон нийт идэвхтэй хамрагдлаа
“Ятгах тусам нягтал” аян, “Хулгай” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймаг дахь цагдаагийн газраас аймгийн олон хэрэглэгчтэй 35-40 группт залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэсэн 3 төрлийн шторкийг олон нийтийн сүлжээ, цахим орчинд байршуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр телевиз үзэгчид сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргэн, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Аяны хүрээнд 19 сумын төр захиргааны 27 байгууллагын 320 ажилчин алба хаагч, худалдаа үйлчилгээний зах, төвүүдэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг болон түүгээр үйлчлүүлсэн 600 гаруй иргэнд “Ятгах тусам нягтал” аян, “Хулгай” хэсэгчилсэн арга хэмжээний зорилгыг танилцуулан залилан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл хийж, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн, 2 төрлийн 500 ширхэг гарын авлага, сэрэмжлүүлгийг иргэдэд түгээн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажилласан.