Б.Сүхбаатар: “Мөс“ гэх бодисыг нярай хүүхдийнхээ эд зүйлд нууж хилээр нэвтрүүлэхийг завдсан
ГЕГ-аас худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвартай холбоотойгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Гаалийн байгууллагаас энэ онд хар тамхи, мансууруулах бодис, их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэх үйл ажиллагааны эсрэг үйлдлийг хянахад төвлөрч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор орчин үеийн 16 тоног төхөөрөмжийг байршуулан ашиглаж байна.
“Он гарснаас хойш хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдээгүй“
Энэ талаар ГЕГ-ын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар " Энэ оны нэгдүгээр сард нийт 79 удаагийн зөрчил илрүүлж, шийдвэрлэсэн. Зөрчлийн дийлэнх нь гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, бараа эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн хяналтын бүсийн дэглэм, хууль зөрчсөн хэрэг байв.
Илрүүлсэн нийт зөрчилд 4.7 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 75.8 сая төгрөгий татвар ноогдуулж, нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас Улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлсийн үнэ 19 сая төгрөг болжээ.
2018 оны байдлаар мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хар тамхины 15 удаагийн үйлдлийг таслан зогсоон. 2019 онд 11 холбогдогчтой 9 удаагийн үйлдлийг илрүүрж, зогсоосон. Үүнд холбогдох 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, холбогдох хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн.
Он гарсаар хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдо бүртгэгдээгүй байна.
Мөс гэж бодисыг дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлст нууж, хүүхэдтэйгээ оруулж ирэхийг санаархсан зөрчил ч илэрч байв. Мөн бусдын хаяг, хувийн мэдээллийн ашиглаж, шуудан илгээмжээр явуулсан тохиолдол гарсан. Тиймээс хар тамхи, бэлэн мөнгөний хууль бус эргэлттэй холбоотой хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна " гэв.