Г.Энхтайван: Хоёрдугаар сар гараад тахианы мах импортлоогүй
ГЕГ-аас худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвартай холбоотойгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
"Вирусын өвчлөлтэй холбоотой энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай улсын экспорт болон импорт буурсан"
Гаалийн ерөнхий газрын Статистикийн газрын дарга Б.Цэрэн "Вирусын өвчлөлтэй холбоотой энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай улсын экспорт болон импорт буурсан.
459 мянга сая ам.долларын экспорт хийсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 24.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Импорт 473 сая ам.доллар байсан мөн 6.1 хувиар буурсан байна. Экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар импортоор ариутгалын бодис, амны хаалт ихээр оруулж иржээ. Энэ сард л гэхэд Турк, Хятад, Солонгос улсаас нэг сая 944 мянган ширхэг амны хаалт импортоор оруулж иржээ." гэв.
"Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа байхгүй"
Гаалийн ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван "Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа байхгүй. ДЭМБ-аас зарласан халдвар гарсан орнуудаас импортолсон барааны хувьд 2019 онд эдгээр орнуудаас 23.7 сая ам долларын бараа импортолсон бол, 2020 онд 10.8 сая ам долларын бараа импортолсон байна.
2020 оны нэгдүгээр сарын байдлаар 1,200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы мах БНХАУ-аас, харин өндөг зөвхөн ОХУ-аас импортолсон байна. Хоёрдугаар сар гараад тахианы махны импорт байхгүй байна.
Халдвар гарсан орнуудаас импортолсон барааны мэдээ:
Он гарснаар БНХАУ-ын Ухан хотоос импортолсон бараа байхгүй байна. ДЭМБ-аас заралсан халдвар гарсан орнуудаас импортолсон барааны хувьд 2019 онд эдгээр орнуудаас 23,7 сая ам долларын бараа импортолсон бол, 2020 онд 10,8 сая ам долларын бараа импортолсон байна.
БНХАУ-аас 2020 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн 7,2 сая кг хүнсний ногоо, жимсэнд хяналт тавьж ажилласан байна.
Гаалийн байгууллага шуурхай жижүүр гарган цаг үеийн мэдэээллийг солилцон ажиллаж байна. Ажлын хэсэг өдөр тутмын мэдээллийг шуурхай дамжуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Албан хаагчдыг ариутгалын бодис, амны хаалтаар ханган ажиллаж байна. Нийт 18 гаалийн газар, хороодод ажиллаж байгаа албан хаагчдад урьдчилан сэргийлэх хэрэгслийг тарааж, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд заавар, зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас:
Ухан хотоос гаралтай Шинэ коронавирус, Хунань мужаас гаралтай Н5N1 шувууны томуугийн вирус, Шиньжан мужаас гаралтай Н5N6 шувуугийн томуугийн вирусын талаар мэдээлэл өгсөн.
Эрүүл мэндийн яамнаас:
Тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг, тахианы тэжээл гэх мэт өнлөр эрсдэл үүсгэх бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах тухай мэдээлэл ирсэн. Бид хяналтаа чангатган ажиллаж байна. Харъяа гаалийн газар, хороодод мэдээллийг цаг алдалгүй хшргэн ажиллаж байна.
2020 оны 1 сарын байдлаар 1200 тонн тахианы мах, 13,8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы мах БНХАУ-аас , харин өндөг зөвхөн ОХУ-аас импортолсон байна. 2 сар гараад тахианы махны импорт байхгүй байна.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|