БХТ-ийн захирал Ц.Амарсанаа гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

2020 оны 2 сарын 06

Барилгын хөгжлийн төв 2019 оны үр дүнгийн гэрээгээрээ 95 хувиар үнэлэгдэж, захирал Ц.Амарсанаа ажлын үр дүнгээрээ сайн гэж дүгнүүлсэн. Тэгвэл өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа 2020 оны гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Бодлогын баримт бичигт тусгагдсан салбарын хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтийг зохицуулах, Зураг төсвийн чанарыг сайжруулах, Орон нутгийн барилгын материал сорилт шинжилгээний лабораториудад зөвлөгөө дэмжлэх үзүүлэх, Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг үндсэн зорилго зорилтуудын хүрээнд ажлууд тусгагджээ.
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагааны хүрээнд улам үр дүнтэй ажиллахыг ерөөж, ажилд нь амжилт хүслээ.
Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарантуяа тэргүүтэй холбогдох хүмүүс оролцлоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613442
0 эможи

Зочин
2020-02-06 20:44
БХТ
Ц.Амарсанаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up