Өнөөдрөөс зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол иргэдийг нэвтрүүлэхээр боллоо

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс гуравдугаар сарын 2-н хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.

Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм байна.

Энэ хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглоод байгаа. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм. Мөн өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа зохицуулалтуудыг танилцууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613438
0 эможи

Зочин
2020-02-06 20:44
Зочин
2020-02-06 15:59
keyboard_arrow_up