СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарч байна!
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хуурамч мөнгөн дэвсгэрт авахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллага анхаарууллаа. Учир нь баяр ойртох үед иргэд зах, худалдааны төвүүдээс бараа материал, бэлэг сэлт худалдан авах явдал нилээдгүй ихэсдэг.
Үүнтэй холбоотой сүүлийн үед бэлэн мөнгөний гүйлгээ хийх явцад хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарлаа.
2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр банкинд гүйлгээ хийж байсан иргэн “А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Иймд иргэд та бүхэн сар шинийн баярынхаа бэлтгэлийг ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлах шаардлагатайг цагдаагийн байгууллага анхаарууллаа.