Монгол Улсад долоон орноос 1.5 сая ширхэг амны хаалт орж иржээ
2020 оны 2 сарын 06
Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол өмнөх оны нэгдүгээр сард 509 мянган амны хаалт импортолж байжээ.
Нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй цөөн тооны амны хаалт импортолсон ч хоёрдугаар сар гарсаар импорт огцом өсөж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Турк, БНСУ зэрэг долоон улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүсийн импортолсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж ирсэн байна.
Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаагаа мэдээлсэн. Энэ хүрээнд,
- Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр,
- Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613436
0 эможи
Зочин
2020-02-06 20:42
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс