“Сөүл, Токиогийн нислэг болон Замын-Үүд боомтоор галт тэргээр орж ирсэн гурван иргэн тусгаарлагдсан“

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирсийн халдвар илрээгүй.

Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарна.

Өчигдөр буюу 5-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. 

Тодруулбал, Хоёрдугаар сарын 5-ны Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн манай иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр хил нэвтэрч орж ирсэн манай иргэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн зовуурьтай учраас манайд хандаж ирсэн.

Хоёрдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613430
2 эможи

Зочин
2020-02-07 10:37
Хятадаас бусад улсаар дамжин ирж буй иргэдийн хөдөлгөөнийг хорих хэрэгтэй.
Зочин
2020-02-06 20:41
Зочин
2020-02-06 20:41
Зочин
2020-02-06 14:14
keyboard_arrow_up