Гандантэгчэнлин хийдийн урд байрлах байшинд гарсан галыг бүрэн унтраасан байна

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21:56 цагт Баянгол дүүргийн  16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр хаус шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраасан байна.

Arslan.mn

Дуудлагын дагуу очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613412
0 эможи

Зочин
2020-02-06 14:11
keyboard_arrow_up