Ирэх даваа гарагт Улаанбаатарт +2 градус хүртэл дулаарна

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээлэлд ирэх долоо хоногт нийслэлд огцом дулаарах гэнэ. Тодруулбал, бямба гарагт өдөртөө -6 градус, ням гарагт -2 градус, даваа гарагт 0 градус болтлоо дулаарах аж. Харин Дэлхийн цаг агаарын мэдээллийн байгууллагаас гаргасан мэдээлэлд ирэх даваа болон мягмар гарагт Улаанбаатар хотод өдөртөө +2 градус хүртэл дуулаарна гэжээ. 

Иймд монголчуудын уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан айл өрхүүдийн бууз, банш, ууц зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд хөлдөхгүй байж болзошгүй тул цаг уурын нөхцөл байдлыг урьдчилан тооцож байж сар шинийн бэлтгэлээ хангахыг иргэддээ анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613407
0 эможи

Зочин
2020-02-05 20:53
Зочин
2020-02-05 19:22
keyboard_arrow_up