Реппер Г.Энэрэл 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүллээ
2020 оны 2 сарын 05
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Г.Энэрэл нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон юм.
Улмаар шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613404
0 эможи
Зочин
2020-02-05 19:21
Зочин
2020-02-05 18:10
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс