УЕПГ: Б.Махбалыг суллана гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарч, тухайн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Уг хэрэгт Б.Махбалыг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд одоогоор ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнийг суллах тухай мэдээлэл зарим хэвлэлд гарч эхэллээ.

Энэ талаар УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад " Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шалгагдаж байгаа. Суллана гэдэг нь буруу ташаа мэдээлэл" " гэсэн юм.

Хэргийн талаар сануулахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзэн хоёр дахь удаагаа прокурорт буцаасан. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
613386
5 эможи

Зочин
2020-02-05 17:38
Зочин
2020-02-05 16:34
Баталгаа нотолгоогүй худал мэдээ мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн баыгууллагад хариуулага тооцож баймаар юмаа.
Зочин
2020-02-05 14:27
keyboard_arrow_up