“Д.Одбаяр ард түмнээсээ уучлалт гуйж, цэцийн гишүүний ажлаа өгөх ёстой“
Иргэний нийгмийн байгууллагууд БНСУ-ын “Кореан Эйр” авиа компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт өнөөдөр өглөө.
“Ялгаварлыг хариуцлагажуулъя” нэгдлийн гишүүн н.Отгонцэцэг "Д.Одбаяр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн өмгөөлж сонинд ярилцлага өгсөн байсан. Тэр хүн хэлмэгдсэн нь үнэн юм бол яах гэж өндөр төлбөр торгуулийг төлсөн юм. Гэтэл тэр хүн даргын ажлаа өгсөн нэр зүүгээд цэцийн гишүүнээр ажилласаар байна. Ингэж болохгүй. Ард түмнээсээ уучлалт гуйж, цэцийн гишүүний ажлаа ч бас өгөх ёстой. Олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө бөхийж, уучлалт гуйх ёстой." гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: Гэрэл зургийг Д.Занданбат /MPA.MN/
|