“Лондон” ,“Гранд Циркус” баар болон “Фокус” цахим тоглоомын газар захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байжээ
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас шинэ төрлийн амьсгалын замын халдварт коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 02-ны өдрүүд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд 18 цагаас 02 цагийн хооронд хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Хяналт шалгалтаар 526 аж ахуйн нэгж, байгууллагаас 14 зөрчлийг илрүүлэн, материалжуулан шалгаж байна.
Тухайлбал, ХУД-ийн 2 хороо “Каннам” ресторан, 11 хороо “Лондон” паб, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо “Хос морь” караоке, 13 дугаар хороо “Фокус” цахим тоглоомын газар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Идэр” дээд сургуулийн спорт заал, 26 дугаар хороо “Эдү” спорт заал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Пастель” ресторан, “Гранд Циркус” баар, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Спорт заал, 32 дугаар хороо “Петромаркет” хүсний дэлгүүр, Чингэлтэй дүүргийн 4 хороо “Тайгер” баар нь захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан байна.