Хууль бусаар алт олборлож байсан иргэдийг албадан тараав

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Төв аймгийн Сүмбэр сумын “Жавхлант” багийн нутаг “Баруун Тахилт” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд хууль бус гар аргаар алт олборлож байгаа мэдээллийн мөрөөр хууль бусаар алт олборлосон иргэдийг тараах, ашиглаж байсан техник хэрэгслийг хураах арга хэмжээг зохион байгууллаа.

Тухайн талбайд 300 орчим тээврийн хэрэгсэлтэй, 1,000 иргэн удаа дараа хамгаалалтын хашаа эвдэж, хууль бус гар аргаар алт олборлосоор байсан тул Эрүүгийн цагдаагийн алба, Төв  аймаг дахь Цагдаагийн газрын нийт 35 алба хаагч албадан тараах, техник хэрэгслийг хураах ажиллагаа явууллаа.

 

“Альтиаргоулд” ХХК-ийн удирдлагад гэрээт харуул хамгаалалтыг сайжруулах талаар мэдэгдэл өгч, 20 хамгаалалтын ажилтан, гурван тээврийн хэрэгслээр хамгаалалтын хүн, хүчийг  нэмэгдүүлэн ажиллуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613343
0 эможи

byufxx5omd
2020-02-08 05:31
Зочин
2020-02-04 18:44
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up