Д.Гантөмөр: Монгол Улсад маань амны хаалт хүрэлцэхгүй байгаа учраас бид эдгээрийг өөр улсаас цуглуулсан
БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид БНХАУ-д өөрсдийн зүгээс нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийг хандивлаж, өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэж өглөө.
Тэд 2,000 бээлий, 1,500 амны хаалт зэрэг нийт 3,000 орчим долларийн өртөг бүхий нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл цуглуулжээ.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Бид олон жилийн туршид сайн хөршийн харилцаатай улс байж ирлээ. Шинэ коронавирусийн халдвар урд хөршид дэгдсэн тухай мэдээг бид асар их хүндээр хүлээн авч, энэ өвчний эсрэг хамтдаа шаналж, хүн бүр хичээн ажиллаж байна.
Монгол Улсын Засийн газраас БНХАУ-ын Ухань хотод албан ёсны тусламж үзүүлэхээ амласнаас гадна энгийн иргэд бид ч гэсэн бага ч болов сэтгэлийн хандив цуглууллаа.
Энэхүү хандив маань Элчин сайдын яамаар дамжин БНХАУ болон Монгол Улсын хилийн боомт дээр ажиллаж байгаа албан хаагчдад хүрээсэй гэж хүсэж байна" гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|