Т.Төмөрбаатар: Боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг хил дээр устгалд оруулж байгаа

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдварын эсрэг авч байгаа арга хэмжээнийхээ талаар ЭМЯ, ГХЯ, МХЕГ болон бусад холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Өнгөрсөн хугацаанд хилийн мэргэжлийн хяналтын алба 64 сэжигтэй тохиолдол илрүүлсний

  • 56 нь Буянт-Ухаа,
  • 5 нь Замын-Үүд,
  • 3 нь Хавирган боомт дээр байсныг төвдөө ХӨСҮТ-д, орон нутагт харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн тусгаарлаж, бүх тохиолдлоос шинэ коронавирусийн халдвар илрээгүй.

Манай улсад БНХАУ-тай хиллэдэг 13 боомт байгаагийн 5 нь түр хаагдсан байгаа. Хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед зарим зөвшөөрөгдсөн боомтоор иргэдээ нэвтрүүлж байна.

Өчигдөр гэхэд Гашуунсухайт боомтоор 141 иргэн орж ирснийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинж тэмдгийн хяналт хийсэн. Одоогоор иргэдээс шинэ коронвирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй.

Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж, зарим тохиолдолд буцаах арга хэмжээ авч байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613329
1 эможи

ldh6fr5znf
2020-02-08 05:31
Зочин
2020-02-04 13:46
keyboard_arrow_up