Найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн гэх О.Боргилд холбогдох шүүх хурлыг энэ сарын 13-нд товложээ

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан хэрэг гарсан. Уг хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэмээн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг /2020-02-03-ны өдөр/ явуулжээ. Улмаар шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 13 өдрийн 10:00 цагт хийхээр товлосон байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613323
1 эможи

trkmce6o0b
2020-02-08 05:31
Зочин
2020-02-04 13:44
keyboard_arrow_up