Дотоодын цэргийн 05 дугаар анги цэргийн олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа

2020 оны 2 сарын 04

Дотоодын цэргийн 05 дугаар ангиас мэдээлж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангиас Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний түүхт 127 жилийн ой, 2020 оны ангийн спортын уралдаан, тэмцээний нээлтийн арга хэмжээ, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Одонт хороо ахмадын зөвлөл”-ийн нэрэмжит “Жанжин Сүх шиг хийцгээе” цэргийн олон төрөлт спортын тэмцээнийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлага, Монголын Гирийн спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат тамирчин Г.Үүрийнцолмон, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дэд дарга, Монгол Улсын гавъяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Б.Баатарболд, Монголын Крикетийн холбооны тэргүүн, олон улсын хэмжээний мастер, Г.Баттулга нар оролцож, Гирийн спорт, Крикетийн спортыг алба хаагчдад сурталчлан таниулах ажлыг явуулж, крикетын спортын иж бүрэн хувцас, хэрэглэлийг бэлэглэлээ.

Цэргийн олон төрөлтийн тэмцээнд  тус ангийн салбар, нэгжийн 29 алба хаагч “Модон моринд малгай тавьж харайх”, “Суга савлуурт 15а дасгал гүйцэтгэх”, “Дүүжинд 10 дугаар дасгал гүйцэтгэх”, “Цэргийн биеийн тамирын цогцолбор дасгал гүйцэтгэх” зэрэг гимнастикийн 4 төрлөөр өрсөлдөж, төрөл тус бүрт аварга алба хаагчийг шалгарууллаа.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613320
1 эможи

Зочин
2020-02-04 13:43
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up