ТЦА: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бүсийн сургалтыг зохион байгууллаа
2020 оны 2 сарын 04
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цар хүрээ, шинж байдлын талаар ойлголт, мэдлэгийг алба хаагчдад олгож, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг олон улсынхтай харьцуулан шинжлэх, ослын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран 01 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бүсийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Тээврийн цагдаагийн албаны Орон нутаг, хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн нийт 30 алба хаагч хамрагдсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613319
0 эможи
Зочин
2020-02-04 13:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс