Монгол бөхөнгийн тоо толгой жилийн хугацаанд 1000 орчмоор нэмэгджээ

2020 оны 2 сарын 03

Arslan.mn

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч энэ оны нэгдүгээр сард бөхөнгийн тоо толгойг гаргажээ. Тус үеэр 5074 орчим монгол бөхөн тоологджээ. Монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл, халдварт өвчний улмаас хорогдож 2018 оны арванхоёрдугаар сарын тооллогоор 3800 орчим тоо толгой үлдээд байсан юм.

Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга “Бөхөнгийн тархац нутагт өнгөрсөн зун зуншлага сайн байсан хэдий ч ийм байдал жил болгон тохиогоод байхгүй тул хамгааллын ажилд талууд анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай” гэлээ.

Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон. 2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөнтэй байв. Харамсалтай нь 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдсон гашуун түүх бий. Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн  бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид онцлов гэж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613302
0 эможи

105polc6fg
2020-02-08 05:30
Gorgeous porn movies in hd quality - https://x-movies.net/sex-video/first-time-melanie-hicks/
Зочин
2020-02-03 17:53
Зочин
2020-02-03 17:40
keyboard_arrow_up