Хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээлээ

2020 оны 2 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нд сэргээж байна гэдгийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос мэдэгджээ.

Допингийн эсрэг үндэсний төвөөс 2017 оны 12 дугаар сард бөхчүүдээс допингийн гэнэтийн шинжилгээ авахад Монгол Улсын гарьд Ө.Бат-орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрч барилдах эрхээ хоёр жил хасуулсан юм.

Энэхүү хоёр жилийн хугацаа дуусч МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж улсын гарьд Ө.Бат-орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг өнгөрсөн сард сэргээсэн бөгөөд Б.Пүрэвсайхан зааны барилдах эрх өнгөрсөн бямба гарагаас ийнхүү сэргэлээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613296
1 эможи

fvlxxungam
2020-02-08 05:31
Зочин
2020-02-03 17:51
ИРГЭН
2020-02-03 16:01
ХАР ТАМХИ ДОПИНГ ХЭН ДУРТАЙ НЬ ХЭРЭГЛЭЖ БОЛНО.ШИЙТГЭЛ БАРАГ БАЙХГҮЙ.БАРИЛДАХ ЭРХИЙ НЬ ХАСНА.ТҮР.ЖИРИЙН ИРГЭД Ч ГЭСЭН ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ЮМ БАЙНА.ЯЛГАЖ ГАДУУРХАЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ.НОВШНУУД
Зочин
2020-02-03 14:22
keyboard_arrow_up