Б.Баатархүү: 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг дээрэмдсэн этгээдийг баривчилсан

2020 оны 2 сарын 03

Arslan.mn

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг байсан этгээдийг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах ажиллагааны алба хаагчид 1997 онд төрсөн Б гэгчийг өнгөрсөн хоногуудад дайчлан баривчилсан. Тэрбээр 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмдсэн байна.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг хүсэж байна. Энэ нь халдварт өвчнөөс гадна аюулгүй байдлыг нь хангахад чухал юм.

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

Эрүүгийн цагдаагийн албанаас орон нутагт гарч байгаа малын хулгайн хэргийг шалгаж ажиллаж байгаа. Малчид, иргэдийг мал сүргээ хариулгатай байлгахыг зөвлөж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613290
0 эможи

x5ejwmdndo
2020-02-08 05:31
Зочин
2020-02-03 17:50
Зочин
2020-02-03 14:21
Зочин
2020-02-03 13:48
Цагдаагийнханд баярлалаа. новшнуудыг хашраагаад байвал түмний нялх үрс айх аюулгүй байх нөхцөл бага ч болтугай сайжирна. Шүүх нь битгий сулалчихаасай билээ
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up