П.Эрдэнэбилэг: 13 секундийн бичлэг байгаа мэтээр зохиож, Г.Батхүү агсны ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоосон

2020 оны 2 сарын 03

Arslan.mn

Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлж байна. 

МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг "УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

13 секундын бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Г гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101,575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлдээ холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан. Одоо хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
613283
4 эможи

c0imkl8yso
2020-02-08 05:31
Зочин
2020-02-03 17:49
Зочин
2020-02-03 14:19
ЦЕГ
МБА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up