ЗИЛ-131 маркийн машин онхолдож, нэг хүн амиа алджээ
2020.02.01-02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 321 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 237-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал: 2020.02.01-ний өдөр 23:05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас барсан байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Онхолдох хэлбэрээр – 1 тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сэрэмжлүүлэг: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.