ЦАГ АГААР: Ирэх Лхагва гарагаас ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА
Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чанга байна.
2020 оны хоёрдугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 7-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 4-5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Эх сурвалж: ЦУОШГ
|