Уханиас ирсэн оюутан: Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа

2020 оны 2 сарын 02

Arslan.mn

Коронавирусийн голомт болох Ухань хотоос өчигдөр Монголын 30 оюутан, нэг хүүхэд эх орондоо ирсэн билээ. Одоогоор тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Эх орондоо ирсэн оюутнуудын нэг А.Золбоо цахим хуудсаараа дамжуулан баярласнаа илэрхийлжээ.

Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа.

Сайн байцгаана уу.
Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хил, гаалийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ.
Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.
Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болноо.
Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарынхаа нарийн хяналтан дор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх.
Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын ГХЯ, элчин сайдын яам өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж бид эцсийн цэг болох ХӨСҮТ-ийн дулаахан, сайхан энергитэй өрөөнүүдэд ирснээр өндөрлөж байна.
Оюутан бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрийг дагаж тус тусдаа тусгаарлагдаад байна.
Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байхнээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхавдээ.
Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа.
Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.
Одоо гол зүйлдээ орье.
Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар надруу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна.
(би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)
Тиймээс ахин сануулъя оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой.
Цаашаа share хийж дамжуулж өгнө үү.

Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Таны сайхан сэтгэлд талархаж байна.
Мөн Монгол улсын засгийн газар, Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, МИАТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Онцгой байдлын газар, ЦЕГ та бүхэнд баярлалаа.
Монголын ард түмэн, төр засгийнхаа “Монгол иргэнээ” гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй,
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.

А. Золбоо
2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ, тусгаарлах байрнаас

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613248
3 эможи

b2tvfsb6vc
2020-02-08 05:30
Зочин
2020-02-02 13:25
keyboard_arrow_up