МИАТ: Бээжин, Хонконгоор дамжин Монголд ирэх гадаадын иргэдийг тээвэрлэх боломжгүй

2020 оны 2 сарын 02

Arslan.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниас зорчигчдод хандан дараах мэдээллийг гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 39 тоот тогтоолын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Монгол Улс руу буцаж ирэх манай улсын иргэдийг тээвэрлэх үндсэн зорилгоор хоёрдугаар сарын 02, 06, 13-ны өдрүүдийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ223/ ОМ224 дугаарт аяллууд, мөн Улаанбаатар-ХонгКонг-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 04, 10, 15-ны өдрүүдийн ОМ297/ ОМ298/ ОМ2971/ ОМ2972 дугаарт аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх болно. 

 “МИАТ” ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Хонконг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна. Харин Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй.  

Мөн дээрх өдрүүдэд Бээжин, Хонконг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх ажээ.

Дээрх нислэгүүдээс бусад хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд үйлдэгдэх байсан нислэгүүд цуцлагдсан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613247
0 эможи

wvc79w0c18
2020-02-08 05:30
Зочин
2020-02-02 13:26
Зочин
2020-02-02 13:25
keyboard_arrow_up