Бээжин, Хонгконг руу нисэх тийз авсан иргэдийн АНХААРАЛД

2020 оны 2 сарын 01

Arslan.mn

Монголын иргэний агаарын тээвэрлэгч буюу МИАТ компани зорчигчиддоо мэдээлэл хүргэжээ.

Тус мэдээлэлд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 тоот тогтоол гарсан байна. Тус тогтоолын дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон.Иймд “МИАТ” ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, ХонгКонг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна.

Түүнчлэн Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд дээрх өдрүүдэд Бээжин, ХонгКонг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613240
1 эможи

ugwf5b2rnp
2020-02-08 05:30
Зочин
2020-02-01 23:10
keyboard_arrow_up