Ухань хотоос ирсэн 32 монгол иргэнийг 14 хоног тусгаарлахаар ХӨСҮТ-д хүргэлээ
БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод сурч байсан 31 оюутан нэг хүүхэд буюу 32 монгол иргэн өнөөдөр МИАТ-ийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд буй. Тэдгээр иргэнийг автобусаар ХӨСҮТ-д авчирсан бөгөөд тус эмнэлэг цагдаагийн хамгаалалт дор, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Түүнчлэн ДЭМБ-ын зөвлөсний дагуу ажиллаж, голомтоос ирсэн хүмүүст ХӨСҮТ онцгой анхаарч ажиллаж байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Бид 32 иргэнийг тусгаарлах өрөөнүүдийг бэлдсэн бөгөөд тэднийг эмчлэх, үйлчлэх халдвар судлаач, лаораторийн хүмүүс томилогдоод ажиллаж байна.
Одоогийн байдлаар Ухань хотоос ирж байгаа 32 иргэн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гээд 47 хүнд манай томилогдсон ажилтнууд ээлж солигдохгүйгээр үйлчилж ажиллана.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлана. ХӨСҮТ дээр ирэхэд нь оношлуураар оношилно. Клиникийн хувьд шинж тэмдгийг хянана. ” гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|