EZNIS: Хоёрдугаар сарын 18-ныг хүртэлх Улаанбаатар-Хонг, Конг-Улаанбаатар чиглэлийн нислэгээ цуцалжээ

2020 оны 1 сарын 31

Arslan.mn

БНХАУ-д гараад буй гоц халдварт өвчний тархалтын улмаас /коронавирус/ Хонг Конг чиглэлийн зорчигч урсгал огцом буурч байгаатай холбогдуулан 2020 оны хоёрдугаар сарын 03-18-ны өдрийг хүртэлх Улаанбаатар-Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн MG231/MG232 аяллын дугаартай нислэгүүдээ EZNIS Airways цуцлаад байна. 

Иймд цуцлагдсан нислэгээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдыг өөр өдрийн нислэгт шилжүүлэх, мөн хатуу тийз худалдан авсан зорчигчид тийз буцаах тохиолдолд тарифын нөхцөлийг үл харгалзан хураамжгүй буцаалт хийж болох аж.

Мөн гэрээт агентууд борлуулалт хийгдсэн зорчигчдын тийз буцаалтын өргөдлийг хүлээн авч буцаалт хийхийг тус компаниас анхааруулжээ. 

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 333311, 88000628 дугааруудаас авах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613216
0 эможи

txjpgr25lt
2020-02-08 05:30
Зочин
2020-02-01 00:08
Зочин
2020-01-31 15:39
keyboard_arrow_up