НИЙТИЙН ТЭЭВЭР: Картаа уншуулаад АЗТАН болоорой!
“Улаанбаатар Смарт Карт” ХХК 2020 онд нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрсний 5 жилийн ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулахаар болсон.
Энэхүү хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөнд цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилготой юм.
АЗТАН БОЛОХ ШАЛГУУР:
- Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард картаар 10-аас дээш удаа зорчсон байх
- Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх
ШАГНАЛЫН САН:
- Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын азтан 100 хүртэлх тооны хэрэглэгч
- 500 мянган төгрөгийн азтан 10 хүртэлх тооны хэрэглэгч
- 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно
Азтан болсон хэрэглэгчид шагнал олгох хугацаа нэг сар буюу дараа сарын сугалааны тохиролын өдөр болтол хадгалагдах бөгөөд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлана.
Хэзээ: Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт “UBS” телевизээр 19 цагаас хүлээн авч үзээрэй.
“U-Money” картаараа зорчоод Азтан болоорой. Facebook: facebook.com/uscc.mn/
Website: u-money.mn/
Холбогдох утас: 7015-1289