“Ландага” хэмээх Ё.Батцэнгэл хар тамхитай холбоотой хэрэгт дахин баригдлаа

2020 оны 1 сарын 31

-Э.Энхбат нарт холбогдох хэргийг шүүх үл ялих шалтгаанаар буцаав-

Arslan.mn

ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчидтай хамтран энэ сарын 29-нд “ландага” хэмээх Ё.Батцэнгэлийн гэрт С.Оюунбат, н.Тунгаа нар очиж мансууруулах бодис борлуулах гэж байсан үйлдэл дээр нь баривчиллаа. Ё.Батцэнгэлийн хувьд өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан, 2016 оны тавдугаар сард тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд түүнийг хар тамхи худалдан авч хэрэглэсэн үйлдэл дээр нь баривчлах үед хоёр гартаа заазуур барин эсэргүүцсэн хэрэгт холбогдож байсан билээ. Гэвч шүүх түүнд хөнгөн ял шийтгэж байсан.

Энэ удаад тэрбээр ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, Баянгол дүүргийн нутаг дахь гэрт нь хамт байсан хоёр хүн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 21 гр мансууруулах бодис Ё.Батцэнгэлд борлуулах гэж байсан аж.

Өмнө нь эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдон ял шийтгүүлж байсан хүмүүсийг мансууруулах бодис олж авсан, хэрэглэсэн, борлуулсан үйлдэл дээр нь манай цагдаагийн ажилтнууд, тэр дундаа Хар тамхитай тэмцэх газрынхан саатуулдаг ч шүүх ял шийтгэлгүй, үл ялих шалтгаанаар буцааж байна. Түүний бодит жишээ бол өнгөрсөн даваа гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “шар Энхээ” хэмээх нэрээрээ ял эдэлж байсан хүмүүсийн дунд алдаршсан Э.Энхбат болон түүнд өмнөд хөршөөс мансууруулах авчирч нийлүүлдэг Б.Цолмон, Э.Насанжаргал, Б.Чинзориг нарт холбогдох хэргийг тус шүүхийн шүүгч Х.Одбаяр ялихгүй буюу яллах дүгнэлтэд техникийн жижиг алдаа гарсан шалтгаанаар прокурорын хяналтад буцаагаад байна.

Уг хэргийг хэдэн сарын өмнө бас үл ялих шалтгаанаар буцааж байсан юм. Б.Цолмон, Э.Насанжаргал, Б.Чинзориг нар 2019 оны тавдугаар сарын 14-15-нд БНХАУ руу очиж 29.5 гр “мөс” худалдан авч хилээр оруулж ирээд 16-нд нь Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, “Ривер гарден” хотхон дахь Э.Энхбатын гэрт хүргэж өгөх үедээ цагдаагийнханд баригдсан. Улмаар тэднийг саатуулах үед цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэн биед нь гэмтэл учруулан зугтсан хэрэгт холбогдсон юм. НПГ-аас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн нэг бус удаа шүүхэд шилжүүлсэн ч харамсалтай нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэлгүй буцаасаар өдий хүрч байна. Энэ мэтээр шүүх хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг шийдэхгүй, мансуурагчид, тэдэнд бараа нийлүүлэгчдийн толгойг илсээр буй. Тухайлбал, Б.Амархүү мансууруулах бодис хэрэглэсэн, худалдан авсан үйлдэл дээрээ баригдаж, анхан шатны шүүхээс хоёр жил хорих ял шийтгэсэн тогтоолыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хүчингүй болгоод зогсохгүй, батлан даалтад гаргасан нь өдгөө ч олны дургүйцлийг төрүүлсэн хэвээр байгаа.

Эх сурвалж: өнөөдөр сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
5
ouch an post
5
confuse an post
3
angry an post
17
613189
32 эможи

r3dsx0abl4
2020-02-08 05:30
Gorgeous porno movies in hd quality - https://x-movies.net/sex-video/squirting-compilation/
zochin
2020-02-04 14:33
mongolchuudiig ustgah bodlogo l yavj ba da!Zaluuchuud ni yu ch medehgyi hudluhgyi,hugshchuul ni hashgiraad ch hyn toohgyi gees bolj ba da
Зочин
2020-02-02 11:02
Сайд муу байна
Зочин
2020-02-01 23:02
Ээ Лак минь дээ одоо ч гарч ирэхгүй байх дөө покер ,хар тамхи 2 оос чи 1 болно шүү гэж мөн ч их хэлсэн дээ 1 нт таниатай хүн байж гооиой юм хийх юм даа одоо шорондоо сайхан амьдардаа
Kkk
2020-02-01 22:55
Amarxvv shig sullaa. Xuuli erx tegsh vilchlex estoi shvv dee
Irgen
2020-01-31 23:04
Mansuuraad yxetgee tooxgui xaya
Ч
2020-01-31 22:46
Шүүгч нар буруу гарын мөнгө ихтэй тийм учраас хүүхэд нохойоонууд нь хар тамхины сүлжээтэй холбоотой бхйхаа аав ээж нь арын даана
Цүцү
2020-01-31 21:32
Сайд нь тавилгын наймаа шилмэл буйдангыхантай хийгээд яваад байхаар аргагүй шүүдээ . Хэрэг хуучрахгүй сонгуулийн өмнө тавилгын сайд компанитайгаа ил шарна биз
Зочин
2020-01-31 21:03
Шоронгын хадаас шоронгын банзандаа л байх ёстой.
Уур
2020-01-31 20:57
Сайд муу учир сда
Жигшиж байна
2020-01-31 20:57
ХАР ТАМХИЧИН АМАРХҮҮ
Irgen
2020-01-31 20:48
Udahgui mongolchuu bugd har tamhindaa jivj uhej daldartsgsaah bolno
ЗОчин
2020-01-31 20:06
Шүүхиинхэн хамтрагчид л даа
ЗОЧИН
2020-01-31 19:00
ШҮҮХ ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОЛГОЙГ НЬ ИЛЖ ИЛТ ДАВРУУЛСААР БАЙТАЛ УДАЛГҮЙ ҮР ХҮҮХДҮҮД НЬ ЦААШИЛБАЛ МОНГОЛ УЛС ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСТ ЖИВЭХ БИЙ ДЭЭ ТЭР ҮЕД ШҮҮГЧ НАР ЮУ ГЭХ БОЛ ДОО ХӨӨРХИЙ ӨНӨӨДӨР Л БОЛЖ БАЙВАЛ МАРГААШ ХАМААГҮЙ ГЭСЭН БАЙДАЛТАЙ БАЙХ ЮМАА. ЕР НЬ БОЛ ҮҮНИЙ ЦААНА БАС Л МӨНГӨ БГАА БИЗ ТОДОРХ
shuugch prokuroriihon uursdu hereglegch gej unen u???
2020-01-31 16:54
zochin
Зочин
2020-01-31 16:17
Манайд хар тамхитай холбоотой хэргийг үл ойшоодг юм уу? хөнгөн ялаар шийтгэдэг, хэрэгсэхгүй болгодог, хуран шийддэггүй гм олон алдаа байдаг. Монголд Залуучуудын тодорхой хувь нь энэ хар тахалтай холбоотой байна.
Зочин
2020-01-31 14:07
Зочин
2020-01-31 14:06
Zochin
2020-01-31 13:17
Amarkhu gej neg yumiig edluulelgui sullsan sain ulger duurial bolson mamaid har tamhinii huuli bhgui ee huurhii
Зочин
2020-01-31 11:41
bi
2020-01-31 11:06
aitsgaagad bdagin bol naad lalruda mask zvvj bgad l nuxaad bgach kkk
ИРГЭН
2020-01-31 10:47
ШҮҮХ ТОЛГОЙГИЙ НЬ ИЛЭЭД Л ӨНГӨРНӨ.МАНАЙД ХАР ТАМХИНЫ ХУУЛЬ БАЙХГҮЙ БОЛСОН.
Зочин
2020-01-31 09:37
Edgeer shuugch nariig shalgah heregtei
keyboard_arrow_up