Монголчууддаа элэггүй хандсан эр Уханьд очиж ардын БААТАР болохыг хүсээ юу

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа коронавирусийн халдвар гараад буй БНХАУ-ын Ухань хотод сайн дурын эмчээр ажиллахаар явах гэж буйгаа өчигдөр сошиалд зарласан. Цахим орчинд түүний нэхүү мэдээллийг ихэд дэмжсэн. Гэвч саяхан В, С вирусийн шинжилгээ хийж байсан 28 лабораториудаас 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Үүний нэгдүгээрт Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн Хаппи веритас лаборатори бичигдсэн байдаг. Энэ нь олон нийтийг тэр дундаа Хаппи веритасаар үйлчлүүлсэн хүмүүсийн бухимдлыг ихээр төрүүлж, шинжилгээний буруу хариутай болж, эрүүл мэнд сэтгэл санаагаар нь хохироосон асуудал үүсчээ. 

“Хаппи веритас”  лаборатори ЭМДЕГ-аас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд оношилгоо шинжилгээ хийх хүсэлтээ ирүүлсэн. Хяналт шалгалтын явцад бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд үйлчлээгүй байж ЭМДС-гаас санхүүжилтээ авахдаа бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо хийсэн мэтээр мөнгөө нэхэмжилж санхүүжилтээ авч байсан нь илэрсэн. Ингэхдээ нэлээн олон даатгуулагчийн  шинжилгээг  хагас автомат төхөөрөмжөөр хийж байсныг тогтоосон. ЭМДС-гаас нийт 8715 даатгуулагчийн 876 сая 760 мянган төгрөгийн зардал нэхэмжилж авсан нь тогтоогдсон юм.

Эрүүл мэндийн салбарын Дэд сайдын хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн өрийн хувийн лабораториар ийнхүү хариуцлагагүй үйлдэл хийчихээд өнөөг хүртэл уучлал гуйж, хариуцлага хүлээгээгүй байгаа аж. Өөрийн элэг нэгтэндээ ингэж хандсан хүн Ухань руу очиж харийн хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавина гэдэг юу л бол. Түүний попролт даанч бодит байдалтай нь нийцэхгүй байгаа нь дээрх үйлдлээс харагдаж байна. 

Ж.Амарсанаа нь сайн үйлс хийхийг хүссэн бол бүх нийтийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулах, хүнд хэцүү амьдралтай иргэддээ үнэгүй оношилгоо эмчилгээ хийх, ард иргэдийн эрүүл ахуй гээд олон асуудалд бодит хувь нэмрээ оруулах санхүүгийн болоод мэргэжлийн ур чадвар, нөөц боломж түүнд бүрэн бий. Гэвч тэр өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгээгүй, намын гишүүнийхээ л үүргийг гүйцэтгэсэн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
10
613170
19 эможи

zochin
2020-01-31 20:03
ene humuus neeree neg negnee yasanih hemeldeg yum bee. Nachir deeree uursduu yu hiiseniin. Yadiin yavj l baig.
Иргэн
2020-01-31 17:30
Бие биенээ хэмлэхээ боль
Зочин
2020-01-31 09:16
Оросын ухаантанууд улс төр бизнес бүр гэмт хэргийн ертөнцөд хүртэл нэг бол еврей эсвэл татар үгүй бол гүрж чичен байдаг
Зочин
2020-01-31 09:06
Манайхан муу хэлэх болхоороо нэгнээ хужаа гаралтай гэдгий хужаа нар манай хувилай хааныг манай их хаан гэж өргөмжилдөг сүүл үед бол жү рүн жи гэж монгол удамын ерөнхий сайдтай байлаа одоогын их дарга нь энэ ойрхон байгаа эрээний цаанахан байдаг сайхан талын хүн юум гэнэлээ шүү монголд төрсөн гэсэн үг орсод нэг хэлц үг байдагын оросын нүүрийг сайн мааживал татаар гарна гэж
Зочин
2020-01-31 08:52
Өмнө байсан одоо байгаа ирээдүйд байх 76-г бодвол хийсэн бүтээсэн ажилтай залуу шүү
Зочин
2020-01-31 08:45
сэтгэгдэлүүдийг хархадЭнэ залууг дэндүү муулж байна зарим нь бүтээсэн ажилын нь үр дүнг үзэж өвчинөөсөө салцгаасан байгаа даа хужаа байх л гэнэ хужаа байлаа гээд яадагийн дэлхийд байг гэхэд монголд сайн үйлс бүтээж байвал болж байгаа биз дээ манай зарим эх орончид шиг попрохгүй л байна чаддаг юумаараа хөршидөө очиж тус болмоор байнаа гэлээ юунд өмнөөс н
зочин
2020-01-31 08:36
Энэ хүнийг залилан хийснийх нь төлөө барьж шалгамаар байна.Би эмнэлэгт нь шинжилгээ өгсөн.Одоо яахаа мэдэхгүй л байна.
Зочин
2020-01-31 08:33
Энэ залуу анх с вирусыг эмчилэх в вирусгүй бол дархлаа тогтоох арга байна гэж нийгэмд сайн үйлс бүтээхээр хөөцөлдөж ажил хэрэг болгосон дандаа хүнийг муу хэлж байдаг арчагүй зангаа тат малуудаа лабротиарын асуудал тусдаа энэ хүнд ямар хамаатай юум бүх лабротарыг энэ хүн оруулж ирсэн биш манай шуналтангууд мөнгө хийх гэж ингэж завхаруулсан биз
yu
2020-01-31 08:24
Amarsanaa gheer hovdiinh yumu .kk .savangiin hoos ulaan hudalch elbegdorj oo gj .
Зочин
2020-01-31 08:22
Ажилаасаа халагдаж сайдтайгаа хүртэл муудалцаж байж энэ бүх в.с вирустэй холбоотой асуудлыг шийдсэн байх шүү
Зочин
2020-01-31 08:19
Харин энэ залуу сайдтайгаа муудалцаж ажилаааа хүртэл өгч байж одоо голдоллоод байгаа
zochin
2020-01-31 06:20
Ухань руу оруулах болов уу
хужаа
2020-01-31 04:29
энэ хүний угшлыг хөөвөл хятад байхдаа. тийм ч учраас Монгол чуудад элэггүй хятад хүнд сэтгэл нь эмтрээд явах гэж байгаа хятад эх оронч нэгэн юм байлгүй дээ
buyanjargal
2020-01-30 20:51
Ene hun durtaidaa yawah gee yu. sorog yum bichihee boliod sain saihniig huseech ee mongolchuud mini
Лам
2020-01-30 19:44
Монголд шалаар хэвтэж буй уушигны хатгаатай хүнээ эмчлэж чадахуу? Чадахгүйшдээ
Зочин
2020-01-30 19:30
Танай мэдээллийн сайт хэний явуулгаар мэдээлэл тавьдгийн чинь мэдэхгүй ч ингэж хүнийг харлуулах нь хэн нэгнээс хэд гурван төгрөг авсан байх. Эрүүл мэндтэй холбоотой, элэгний вирустэй холбоотой, шинжилгээтэй холбоотой, даатгалтай холбоотой бүхий асуудлыг тавьдаг залуу. Түргэний эмч хүний амийг аварсан байхад бидэнд мэдээлэл өгч нийгэмд зөв энерги өгдөг залуу гэдгээр нь мэднэ. Монголчууд энэ хүний ачаар л бүгд элэгний вирус, түүний эсрэг бакин, хэрэглэх эмийг даатгалаар авах эрхтэй болсон шүү дээ. сэтгэлээрээ, мэдлэгээрээ эгэл түмний төлөө л яваа байх
Зочин
2020-01-30 19:24
гийн харьцуулалты зэргийг гаргаж монгол хүний элэгний өвчнөөр өвдөх ёсгүй гэдэгтэй тэмцэж байснаар нь л таньдаг болсон
арай ч дээ
2020-01-30 19:22
би энэ залууг огт мэдэхгүй. Элэгний В,С вирусыг заавал шинжлүүлэх ёстой гэдэг зүйлийг гаргаж тавьж байсныг, элэгний эмийг даатгалаар өгөх ёстой гэдгийг, японй даатгалын сан монголын даатгалын сангий
user
2020-01-30 18:17
Миний санаж байгаагаар энэ хүн л хөөцөлдөж байж C вирусны эмийг хэд дахин хямдруулж олон монголчуудад тус хүргэсэн байх. Тамын тогоо шиг амдьдрахаа л байчих л даа үхэрнүүдээ. Ёстой нэг гурил будаан дээрээ зодолдморууд юмаа.
Зочин
2020-01-30 18:12
ЗОЧИН
2020-01-30 17:58
ХӨӨРХИЙДӨӨ УЛС ТӨРЧ БОЛОХ ГЭЭД ЯДАЖ ЯВАА НЭГНЭЭ ДООШИЙ НЬ ХИЙГЭЭД Л
keyboard_arrow_up