Өмнөговь аймгийн Прокурорын газраас сургалт зохион байгуулав
Өмнөговь аймгийн прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалгах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудлын талаар” сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтанд Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнууд болон 11 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, “Говь гурван сайхан” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналтын улсын байцаагч зэрэг нийт 45 хүн хамрагдсан байна. Сургалтанд оролцогчид зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.
Эх сурвалж: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|