Ч.Батбилэг Дэд бүтцийн төв төслийн явцтай танилцлаа

2019 оны 9 сарын 20

Image may contain: sky and outdoor

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж байгаа гэр хорооллын дундын бүсийн айл өрхийг хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах Дэд бүтцийн төв төслийн явцтай танилцахаар очлоо.
Тус төслийн хүрээнд гэр хорооллын гудамжны дунд засмал зам тавьж, ногоон байгууламж болон бусад тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Одоо төсөл хэр явцтай хэрэгжиж байгаа талаар тодрууллаа.
“Дэд бүтцийн төв төслийн хүрээнд Хувьсгалчдын 11 дүгээр гудамжинд 20 см-ийн зузаантай бетонон хучилт бүхий 318м зам тавьсан, замын ажил хийгдэж дууссан, одоо бродюрээ тавьж байна. Энэ хавийн гудамж нь шаварлаг, зөөлөн хөрстэй, дороо хөрсний ус ихтэй, асфальтан зам тавихаар яваандаа эвдрэх магадлалтай учраас гүйцэтгэгч компанийн зүгээс Орон сууцны дэд бүтцийн газар, Хөрөнгө оруулалтын газартай зөвшилцөн, бетонон зам тавихаар санал гаргасан. Бетонон замын өртөг анх тендер зарласан өртөг үнэдээ багтаж байгаа.

Мөн төв замаасаа Дэд бүтцийн төв рүү эргэдэг гарцнаас гудамж руу ордог хэсэг дээр 13 дугаар гудамжны үзүүр дээр дутуу орхисон байсан нэгдүгээр трассын 81м замыг мөн бетонон цутгамалаар хийсэн. 12 дугаар гудамжинд мөн 440м бетонон зам тавигдаж байгаа гэж Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын Мэдээлэл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Батболд танилцууллаа.

Тус замын зузаан анхаарлыг минь татлаа. 20 см-ийн зузаантай бетонон зам маш бөх бат, чанартай харагдаж байлаа. Замын ажлыг гүйцэтгэж байгаа төсөл хэрэгжүүлэгч компанийхандаа оршин суугч иргэдийнхээ өмнөөс талархалаа илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613104
0 эможи

keyboard_arrow_up