Наймаа хийх гэж хадаас зоосон УРЛАГИЙН БҮТЭЭЛ

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

Өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, албан хаагчдыг олон нийтийн газарт зорчуулахгүй гэж ХХААХҮЯ-наас үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан.

Олныг хамарсан аливаа үйл ажиллагаа явуулахыг орон даяар хориглоод байхад Төрийн ордонд үндэсний үйлдвэрлэгчдийн хурал зохион байгуулж, бараа, бүтээгдэхүүн худалдсанд олон нийт ихэд дургүйцсэн. “Төрийн ордныг хар зах болголоо” гэсэн шүүмжлэл бишгүй байсны зэрэгцээ бас нэгэн зохисгүй үйлдэл анхаарал татсан юм. Энэ бол үзэсгэлэн худалдаанд оролцогчид Төрийн ордны хананд хадаас зоож өлгүүрээ өлгөсөн нь олны хараанд өртөөж, шүүмжлэл хүлээгээд байна.

Arslan.mn

Ноос, ноолууран бүтээгдэхүүн борлуулагчид зааж өгсөн талбайд нь авч орсон бараагаа дэлгэхдээ зурагт харуулсанчлан Монголд цөөн байдаг, гобелен урлалын түүхэн бүтээлд хадаас зоож, хувцас өлгөжээ. Ер нь худалдагчид ямар бүтээлийн өмнө байрласнаа, юу руу хадаас зоож байгаагаа ойлгоогүй байх. Зүй нь бол зохион байгуулагчид нь мэдэж байсан бол тэднийг ядаж  урлагийн үнэтэй бүтээлд хүрч болохгүй гэх байж л дээ. Цагаан сарын бэлгийн бараа борлуулж л байвал бусад нь огт хамаагүй мэт ханджээ.

Arslan.mn

Хадаас зоосон уг урлагийн бүтээл нь “Манай эх орон” нэртэй 4х20 метр хэмжээтэй 1986 онд улсын захиалгаар 10 гаруй гобелен урлаач гүйцэтгэж, хугацаанд нь нэр төртэйгөөр хүлээлгэж өгсөн түүхтэй аж.  Зураг дизайныг нь Ардын зураач Ц.Гомбосүрэн зурж, УГЗ Д.Цэрэнпил нар гаргаж, тэдний удирдлагаар гар урлалын үйлдвэрийн 20 хивсчин хоёр cap гаруй хугацаанд нэхэж урласан аж. Уг бүтээлд БНМАУ-ын социалист нийгмийн бүтээн байгуулалт, сэхээтэн, ажилчин, малчин анги, хүүхэд сурагчид түүнчлэн энх тайван, найрамдлыг дүрсэлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
6
613099
13 эможи

lkx8z6gx6i
2020-02-08 05:30
Зочин
2020-01-29 23:02
hoho
2020-01-29 15:21
turiin ordond alh hadaas avaad orohod zugeer uu tee
zochin
2020-01-29 14:56
ugaasaa turiin ordond hudaldaa gargasan ni zohisgui zuil
дг
2020-01-29 14:19
Ямар ойлгомжгүй найруулга муутай бичдэг гарчиг өгдөг юм бэ?
Ахмад
2020-01-29 14:16
Хайран бүтээл төрийн ордонд наймаа хийж байгаа хүмүүс мөнгө л бодож төрийн ордны мөнгөтэй хүмүүст бараагаа ахиухан үнээр зараад ашиг олохоо л бодохоос хэзээ сайн сайхан зүйл бодож орохгүй Жирийн иргэд бол төрийн ордоноо бишрэн хүндэлж дээдлэн залбирдаг
АХМАД
2020-01-29 14:09
Яасан хоосон толгойт вэ уран бүтээл урлаг уран сайхан ойлгохгүй болтлоо зарим нэг хүн доройтжээ хадаас хадсан хүнээр төлүүл сайхныг харж нүд баясаж сэтгэл сэргэдэг дээ одоо ч мөнгө л олж байвал яаж ч байсан хамаагүй болж дээ
Зочин
2020-01-29 14:09
keyboard_arrow_up