Засгийн газраас Амны хаалтыг үнэгүй тарааж, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг шаардав

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

Ардчилсан оюутны холбоо, Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооноос Эерэг хандлага түгээгч залуус ТББ нэгдэн шинэ коронавирустэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт таван шаардлагыг санал, шаардлага хүргүүлж уриалга гаргалаа.

Тэд гаднын улс, орон коронавирустэй хэрхэн тэмцэж, ард түмнээ хамгаалж буй талаарх туршлагуудаас авч хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн юм.

Arslan.mn

Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж "Дэлхий нийтээр аюул дагуулж буй коронавирустэй тэмцэхээр дэлхийн улс орнууд томоохон алхмууд хийсэн байна. Энэ үүднээс ч монголын ирээдүй болсон залуус бид Засгийн газраас гаргаж буй мэдээлэлд итгэх ёстой гэж бодож байна.

Мөн бид өнөөдөр олон улсад хэрэгжүүлж буй туршлагуудыг манай улсын Засгийн газар заавал хэрэгжүүлэхийг санал болгож байна” гэв.

  1. Стандартад нийцэн амны хаалтыг бүх ард түмэнд үнэгүй тараахыг,
  2. Амны хаалтын үнийн өсөлтийг зогсоох,
  3. БНХАУ-ын суралцаж байгаа оюутнуудыг яаралтай эх оронд нь авчрах,
  4. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд багасгах эсвэл цалинтай чөлөө олгох,
  5. Алслагдсан бүсэд амьдарч буй оюутнуудын замын зардлыг нөхөн олгох санал, шаардлагыг тэд Засгийн газарт тавьж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613068
1 эможи

ozyyv1wvwh
2020-02-08 05:29
энэ гѳлѳгнүүд бас юу вээ.
2020-01-29 05:50
ах
Зочин
2020-01-28 22:09
Зочин
2020-01-28 17:28
keyboard_arrow_up