“Ятгах тусам нягтал!“ хуудсаар хуульч, өмгөөлөгч нар зөвлөгөө өгч байна
Цагдаагийн байгууллагаас цахим болон бусад хэлбэрээр залилангийн гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал!" аяныг орон даяар явуулж эхлээд байгаа билээ.
Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах газар олон нийтэд хандсан “Ятгах тусам нягтал” нэртэй фейсбүүк хуудас нээн ажиллуулж байна.
Иргэд энэхүү хуудсаар дамжуулан залилангийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, хуульч, өмгөөлөгч нараас үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө авах боломжтой болж байна.
Иргэдийг залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргээс хамгаалж “Ятгах тусам нягтал” аянд нэгдэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.