Хоёрдугаар сарын 7-нд болох байсан Төрийн албаны ерөнхий шалгалт хойшиллоо
Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна.
Харин энэ оны хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|