ШУУРХАЙ: Хонконгоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлажээ

2020 оны 1 сарын 27

Arslan.mn

Хонгконгоос өнөөдрийн 20:00 цагт газардсан Чингис хаан нисэх буудалд  Хонг-Конг-Улаанбаатар чиглэлийн онгоцноос өндөр халуурсан хүн буусан байна.  Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Бямбасүрэнгээс сэтгүүлч дараах тодруулгыг авчээ.

ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн “Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас Хонгконгийн онгоцонд өндөр халуурсан иргэний мэдээллийн дагуу Чингис хаан Олон улсын нисэх буудалд ХӨСҮТ болон ЗӨСҮТ /Зооноз өвчин судлалын үндэсний төв/-ийн Тандалт судалгааны мэргэжилтнүүд онгоц газардахаас өмнө ирсэн. Онгоцонд зорчиж явсан Монгол Улсын хоёр иргэн өндөр халуурсан болох нь үзлэг хийхэд тогтоогдлоо. Өндөр халуурсан иргэдийг ХӨСҮТ рүү нарийвчилсан үзлэг шинжилгээ хийхээр авч явсан. Урьдчилсан байдлаар, халуурсан иргэд Тайвань улсад сурдаг оюутнууд гэх мэдээлэл байна. Хоёр иргэний хувь тус улсад 2019 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 24-н хүртэлх хугацаанд суралцаж байгаад Монголд ирж байна” гэлээ.

Хонгконгоос Улаанбаатарыг чиглэх онгоцонд дээрх өндөр халуурсан Монгол Улсын хоёр иргэний хамт 148 иргэн зорчиж явсан байна. Зорчигчдын биеийн байдлыг Хилийн мэргэжлийн хяналтынхан шалгаж, үзлэг шинжилгээ хийсний дагуу биеийн байдал хэвийн тул хилээр нэвтрүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613022
0 эможи

qj2l4a0swt
2020-02-08 05:29
Зочин
2020-01-27 23:46
Зочин
2020-01-27 23:06
keyboard_arrow_up