СЭРЭМЖЛҮҮЛЭГ : Машины хучлага хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ
2020.01.24-26-ны өдрийн хооронд СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны гадаах зогсоол дээрээс автомашины хучлага алдагдсан талаар дуудлага мэдээлэл ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 57 настай эрэгтэй Б нь үйлдсэн болохыг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Өвлийн улирал болсонтой холбоотойгоор автомашины хучлага алдагдах тохиолдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирдэг. Иймд хучлагаар автомашинаа хучдаг иргэд аль болох хяналтын камертай хүн хөдөлгөөнтэй газраар машинаа байрлуулж автомашиныхаа хучлагыг сул орхихгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.