Өнөөдрөөс боомтуудаар зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хаана

2020 оны 1 сарын 27

Өнөөдрөөс боомтуудаар зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хаана

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнөөдөр /2020.01.27/-өөс эхлэн эрсдэл өндөр хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ.  Харин төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй юм. Монгол Улсын худалдааны гол зангилаа бүс нь БНХАУ-ын Эрээн, Манжуур, Хөх хот болсны зэрэгцээ зөвхөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хил гаалиар өдөрт 6000-8000 хүн орж, гардаг бол 800-1000 автомашин хилээр нэвтэрдэг юм байна. Иймээс эрсдэлээс сэргийлж, дээрх арга хэмжээг Улсын онцгой комиссоос авах шийдвэрийг өчигдөр гаргасан юм.

Түүнээс гадна олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэмэлт цалин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612997
1 эможи

r0v9fjgwtf
2020-02-08 05:29
Зочин
2020-01-27 23:41
Зочин
2020-01-27 11:41
Zochin
2020-01-27 11:08
Vnvvdvr selenge aimgiin altanbulag sumiin emiin sanguudaar neg udaagiin mask tasraad bna
keyboard_arrow_up