Х.Монголжин: Өөрийгөө 3 сая дахь иргэн гэдгийг мэддэг

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр таван нас хүрлээ.

Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон.

Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийнхэн Монгол Улсын 3 сая дахь иргэний мэндэлсэн өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ үеэр Х.Монголжин “Өнөөдөр би 5 нас хүрч байна. Би өөрийгөө 3 сая дахь иргэн гэдгийг мэддэг. Төрсөн өдрөөр маань зөндөө олон хүн ирж бэлэг өгдөг. Бэлэг өгсөн ах эгч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Монгол Улсын 3 сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5 нас хүрэх 79,907 хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 40,917, эмэгтэй 38,990 хүүхэд байгаа юм.

Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрлэсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг юм байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612949
1 эможи

pb74ax3g6d
2020-02-08 05:29
Зочин
2020-01-24 13:57
Зочин
2020-01-24 13:49
keyboard_arrow_up