Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд дээрэм хийсэн гэдгийг эх сурвалж батлав
Өнгөрөгч шөнө Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл цахим сайтуудаар цацагдсан билээ.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад " Цагдаагийн байгууллагаас хэд хоногийн өмнө тодорхой ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан” гэсэн юм.
Хэргийг одоо Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж буй юм байна.
Тодруулбал, Өнгөрсөн шөнө буюу 23-24-нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарсан гэх мэдээлэл тарлаа. Гадны иргэнийг дээрэмдсэн гэх этгээдүүд нь ТЕГ-ын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл байна. Тэд дөрвүүлээ байсан гэх бөгөөд бүлгийн дарга нь хүртэл хамт байсан бололтой. Мөн тэд байлдааны буу ашигласан нь тогтоогдсон тухай мэдээлэл байна.